foto EPAЭрхүүгийн залуу үзэгчийн театрынхан Монгол Улсын хэдэн хотоор аялан тоглоно. Энэ театр оросын нэрт зохиолч Александр Вампиловын нэрэмжит юм. Театрыг найруулагч Виктор Токарев тэргүүлж буй. Түүнтэй манай сурвалжлагч Ольга Иванова ярилцлаа.
- Та нар монгол үзэгчдийг ямар жүжгээр бяарлуулах вэ?
- Бид тоглолтоо аравдугаар сарын 5-наас Улаанбаатар хотоос эхэлнэ. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоны 85 жилийн ойд зориулсан ОХУ, Монгол Улсын найрамдлын сарын ажлыг нээх хувь завшаан бидэнд тохиолдлоо. Бид хоёр жүжиг аваачна. Нэг нь Валентин Распутины «Матёра тосгонтой» гэсэн томчуулд зориулсан жүжиг. Энэ жүжигт өнгөрсөн зууны үйл явдал гарна. Ангар мөрөнд усан цахилгаан станц барих үед бүхэл бүтэн тосгон усанд автах бүсэд оржээ. Нэг нь Матёра гэдэг тосгон. Үнэн хэрэгтээ тийм нэртэй суурин байгаагүй. Тэр нэрийг зохиолч 30 жилийн өмнө бодож олжээ. Жүжгийн гол баатар нь төрөлх тосгоноосоо явахыг хүсэхгүй байгаа дөрвөн хөгшин. Тосгоны хамт газрын хөрснөөс бүхэл бүтэн эрин арчигдана гэж Матёра тосгонд үлдэгсэд үзэж буй. Ерөнхий сургуулилтад Валентин Распутин байв. Энэ тууж өөрийнх нь дуртай зохиолын нэг гэж тэр ярьжээ. Тэр зохиолд бүр тосгонтой биш, харин хүнтэй салах ёс хийнэ. Түүний халааг орчин үеийн өөр хүмүүс авна. Жүжиг Валентин Распутинд их таалагдав. Гагцхүү тайзнаас сүржин үг ярихгүй байхыг л тэр хүсэв.
Бид хүүхдүүдэд зориулан сибирийн зохиолч Петр Ершовын «Бөхтэй морьхон» жүжиг аваачна. Энэ хөгжилтэй сонин овжин гэмээр үлгэр хэний ч сэтгэлийг хөдөлгөдөг. Монголын тал бидэнд хамгийн шилдэг театрын тайзаа олголоо. Улаанбаатарт бид драмын театрын тайзнаа тоглоно. Бид Улаанбаатараас гадна Эрдэнэт, Дархан хотын театрт тоглоно. Тоглолт 10-р сарын 10 хүртэл үргэлжлэх юм.
- Та нар «Байгал нуурын домог» гэдэг бас нэг жужиг тоглохоор төлөвлөж байсан байх аа? foto EPA
- Тэгсээн. Манай театр хотын захиргаатай хамтран энэ жүжгийг тоглохоор бэлтгэж байгаа. Гэхдээ энэ нь дэндүү том төсөл. Их ч үнээр бүтэж байгаа. Монгол үзэгчдэд энэ жүжгийг ирэх оны хавраас нааш үзүүлж амжихгүй. Байгал хавийн нутгийн уугуул ард түмний аман зохиол энэ жүжгийн үндэс болно. Бид их хэмжээний аман зохиол судлаад, олны мэдэх үлгэр домгийг манай залуучуудын театрын тайзнаа яавал сайн амьдруулахыг бодсон юм. Гол баатар нь Байгал өвөө, түүний охин Ангара, хүргэн болох Енисей, Иркут болон газар зүй-домгийн бусад олон баатар байх юм. Жүжигт манай театр, «Пилигриммы» хөгжмийн театр, Буриадын дуу, бүжгийн язгуур урлагийн улсын нэрд гарсан чуулга гээд хэдэн хамтлаг тоглоно.
- Та нар одоо барон Унгерн фон Штернбергийн хувь заяаны тухай түүхэн сэдэвтэй жүжиг — театрын хамтарсан төсөл дээр ажиллаж байгаа. Одоо ямар шатан дээрээ байгаа вэ?
- Бид аялан тоглох явцдаа энэ асуудлыг тодруулна. Энэ жүжгийг бүтээх санааг монголын жүжгийн зохиолч Болд гаргасан юм. Жүжгийг тэр найруулна. Жүжигт оросын болон монголын жүжигчид толоно. Жүжигт Унгерн, хадгалагдсан баримт бичгээс үзвэл барон Монголд байхдаа их харьцдаг байсан буддийн лам гэсэн хоёр гол баатар байна. Жүжгийн сургуулилтыг гол төлөв монголын театрт хийнэ.
Бид Монголоор аялан тоглосоны хариуд Монголын жүжигчид энэ оны 11-р сард Эрхүүд харилцан айлчилж, «Сарны чулуу» жүжиг тоглох юм.
- Та монгол үзэгчдэд юү хүсэх вэ?
- Монгол Улсад манай театрынхан гурав дахиа тоглох гэж байна. Бид 1984 онд Шварцийн «Хоёр агч мод» хүүхдийн жүжиг үзүүлсэн. Өнгөрсөн жил Вампиловын өгүүллэгээр «Нар жаргахаас бид зугатсан» жүжиг тоглосон. Бид аравдугаар сарын 5-10-нд эрхэм найз нараа сэтгэл догдлон хүлээж, манай жүжгүүдийг үзэхийг урьж байна. Та нартай уулзахдаа баяртай байна.

Орчуулагч П. Шагдар