Орос Улс террортой тэмцэх талаар дэлхийг хамарсан шинэ санаачлага гаргалаа. Кремлийнхэн "Их наймын" гишүүдэд хандаж, "Терроризмтай тэмцэхэд төр, бизнесийн түншлэх стратегид" гарын үсэг зурахыг санал болгов. Баримт бичгийг энэ асуудлаар засгийн газрын тэргүүн нар болон бизнесийн хийх чуулгын үед толилуулна. Энэ чуулга 10-р сарын эцэс, 11-р сарын эхээр Москвад болох ёстой. "Их наймынхан" энэ зун Санкт-Петербургт болсон "Их наймын" уулзалтын үед тийм уулзалт хийхээр тохирсон юм.
Ийм стратеги боловсруулах шаардлага эртнээс бий болсон. Террортой төр дангаараа тэмцэж барахгүйг сүүлийн үеийн хэрэг явдал харуулав. Хүчнийхэн ч их ажил хийж байгаа нь мэдээж. Гэвч түүнд нийгэм оролцох ёстой, жирийн иргэнээс аваад хил дамжсан бизнесийн байгууллагууд хүртэл оролцох ёстой гэж Оросын Дотоод хэргийн дэд сайд асан Игорь Зубов: «Энэ нь терроризмыг дэлхийн хэмжээнд эсэргүүцэх нийт бодлого зүй ёсоор хөгжих хэрэг юм. Террорист байгууллагууд санхүүгийн асар их нөөцтэй. Тиймээс терроризмыг эсэргүүцэх нь бас асар их хөрөнгө шаардаж байна. Нэгдлүүд татварын хөнгөлелт эдэлж, тусгай техник үйлдвэрлэх улсын захиалга өгч болно. Тэдгээр нь боловсон хүчин шилж сонгох, улсын нөөц, ажилтныг шалгах баазыг ашиглах талаар нэгдсэн жишгээр ажиллаж чадах бөгөөд ажиллах ч ёстой. Бизнес өөрөө өнөөдөр тогтвортой байдлыг сонирхож байгаа» гэж Зубов тэмдэглэв.
Оросын компаниудаас терроризмтай тэмцэхэд улсад туслахыг "Газпром", "ЛУКОЙЛ", "Норникель" зөвшөөрөөд байна. Түүнээс гадна "ОПОРА России", "Деловая Россия", Худалдаа-аж үйлдвэрийн танхим, Оросын аж үйлдвэрийнхэн, үйлдвэрийн эздийн холбоо зэрэг үйлдвэрийн эздийн нэгдэл оролцохоо мэдэгдээд байна. Гадаадын компаниудаас "Женерал Электрик", "Сименс", "Эриксон" зэрэг компани оролцоно. Түүгээр ч барахгүй, үг стратегид хэвлэлийн бизнесийг оролцуулах саналтай байна. Террорын эсрэг сурталчилгаа явуулж, террорын бүх хэлбэрт эвлэршгүй ханддаг болох үзлийг нийгэмд төлөвшүүлэхэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл оролцож чадах бөгөөд оролцох ч ёстой.
"Эрх баригчид, бизнесийн хамтран ажиллах стратегийг" Оросын өрнөд түншүүд хүлээж авбал дэлхий дахинд террорын аюулыг эсэргүүцэх нэгдсэн бүдүүвч бий болгох боломжтой. Төр, үйлдвэрийн эздийн улс төрийн холбоо нэг ёсондоо олон нийтийн гэрээ болж, түүнд оролцогчид бүгдээрээ хэт даврах үзэл дэлхийд тархахыг зогсоох нэг л зорилготой байх юм.

Орчуулагч П. Шагдар