Орос Улсын эрчим хүчний бодлого нээлттэй, урьдаас тааварлах болох. Москва дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын үүднээс нефть, хийн олборлолтоо нэмэгдүүлж, цөмийн түлшний зах зээлд түншүүдтэй харилцаагаа тэнцвэртэй болгохыг хичээнэ. Үүнийг Оросын ерөнхийлөгч Грек, ЕАБНУ, Мароккод айлчлахдаа нотлов. Айлчлалын явцыг манай тоймч ажиглалаа.
Орос Улс дэлхийн зах зээлд нефть, хий голлон гаргадаг. Гадаад зах зээлд гаргадаг оросын нүүрс ус төрөгчийн хэмжээнээс дэлхийн үнэ, энэхүү түүхий эдийн найдвартай нийлүүлэлтээс зүүн болон өрнөд Европ, Азийн нилээд хэдэн орны эрчим хүчний аюулгүй байдал олон талаар шалтгаална. Үүний сацуу Москва эрчим хүчний хүчин зүйлийг хэзээ ч шахалт үзүүлэх хэрэгсэл болгож ашиглаж байгаагүй юм. Энэ байр суурь залгамж шинжтэйг ерөнхийлөгч Владимир Путин нотлоод, бусад орон Орос улсаас эрчим хүчний хараат байдалд байдаг гэж санаа зовж буйг зохиомол зүйл гэлээ.
Орос Улс цаг ямагт эрчим хүчний нөөц маш найдвартай нийлүүлдэг байсан. Тус улс бүх түншийн хувьд тийм байсан, цаашид ч байх нь мэдээж. Энэ нь гарцаагүй. Бид олборлолтоо нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд оросын эрчим хүч агуулагчийн хувийг нэмэгдүүлнэ. Энэ нь унэ тогтоон барьж, дэлхийд эрчим хүчний асуудал шийдэхэд дорвитой хувь нэмэр оруулахыг Владимир Путин тэмдэглэлээ.
Орос Улс улс орны дотор ч, дэлхийн зах зээлд ч эрчим хүчний стратегиа зөвхөн зах зээлийн зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх бодолтой байгааг ерөнхийлөч тэмдэглэлээ. Ингэхдээ нефть, хийн олборлолтыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүч, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх талаар чармайлт тавина. Үүний сацуу Орос Улс зах зээлийн тэгш эрхтэй харилцаа хөгжүүлэхдээ үүнийг гадаад түншүүдээсээ шаардах эрхтэйг Владимир Путин онцлон тэмдэглэв.
Манай атомын зах зээлд түншүүдтэй ярилцах зүйл бий. Бид цөмийн түлшний зах зээлд байдал эрхт тэгш биш байгааг харж байна, энд Оросын эрх ашгийг хохироож буй. Түншүүдтэй тогтоосон харилцаа илүү тэнцвэртэй байж, харилцан эрх ашигт нийцэж байхыг бид зорино.
ЕАБНУ, Мароккийн цөмийн эрчим хүч хөгжүүлэхэд Орос Улс тусалж, Европт нефтийн хоолойн системийг боловсронгүй болгоход тус улс оролцох нь Владимир Путины гадаад орнуудаар хийсэн аялалд гол сэдэв болсон нь мэдээж. Ингэхдээ Москва энэ салбар дахь хоёр талын бүх төслийг дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг бататгах хэсэг гэж үзэж байна.

Орчуулагч П. Шагдар