Оросын эдийн засаг тогтвортой хөгжиж байна. Үүнийг Олон улсын валютын сан (ОУВС) зөвшөөрөв, өмнө нь дэлхийн банк, олон улсын чансааны том агентлагууд зөвшөөрсөн юм. ОУВС болон дэлхийн банкны удирдах байгууллагын жил дутмын хуралд зориулан бэлтгэсэн илтгэлийн төсөлд тийнхүү үнэлжээ. Хурал 9-р сарын 19-нд Сингапурт нээгдэнэ. Илтгэлийг чуулган эхлэхийн өмнө гол төлөв нийтэлдэг, гэхдээ түүний олон үзүүлэлт сэтгүүлчдэд хэдийн тодорхой болжээ.
Энэ болон ирэх жилүүдэд ОХУ-д Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт тус бүр 6,5 хувь болно гэж ОУВС-гийн шинжээчид үзэж байна. Мөнгөний ханшны бууралтын түвшинг сангийнхан өөрийн аргаар, жилийн дундчаар тооцоолдог, тэгэхдээ Оросынх шиг нэг жилийн 12-р сарын үзүүлэлтийг дараа жилийн 12-р сарынхтай жишдэггүй. Тухайлбал, мөнгөний ханшны бууралт энэ жил 9,7 хувь болно, харин 2007 онд 8,5 хувь хүртэл буурна гэж мэрэгжилтнүүд тооцоолжээ.
ОУВС-ийн таамнал өрөнхийдөө Оросын эрх баригчдын төлөвлөсөнтэй тохирч байна. ДНБ-ий өсөлт 2006 онд 6,6 хувь болно гэж Оросын эдийн засгийн хөгжлийн яам үүний өмнө заасан. ОУВС бодит байдалд буй зүйлийг хэрэг дээрээ тэмдэглэдэг гэж эдийн засгийн ухааны доктор Виктор Супян тэмдэглэв.
Орос Улсад ОУВС-гийн зээл шаардлагагүйг манай засгийн газар мэдэгдсэн. Гэхдээ ОУВС олон орны эдийн засгийн байдлыг үнэлэн, судалгаа хийдэг. ОУВС бодит байдлыг авч үздэг. Оросын эдийн засаг зургаан жил гаруй нилээд тогтвортой хурдтай хөгжиж байна, өөрөөр хэлбэл хөгжингүй ихэнх орны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдаас нилээд дээгүүр байна.
Ямар ч гэсэн Оросын эдийн засгийг ОУВС нааштай үнэлсэн нь дэлхийн бизнесийн хамтын нийгэмлэгийнхэн харсаар байхад төлөвөшиж буй Орос Улсын шинэ төрхийн бас нэг зүйл юм. Энэ нь үйлдвэр, худалдаа эрхлэхэд түн осолтой байдаг тэр орон огт биш болжээ. Орос Улс хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэл татах төдийгуй, дэлхийн эдийн засагт тэгш эрхтэй туншийн хувьд оролцож байна.
Орос Улс урагшлан хөгжиж байгааг Дэлхийн банк ч саяхан тэмдэглэв. Банкны судалгаанд тус улсад бизнес эрхлэхэд хялбар, шинэ компани нээж, өмчөө бүртгүүлэх боломжтойг тэмдэглэжээ. Орос Улс нийт үзүүлэлтээр урагшилж, Энэтхэг, Бразилийг гүйцсэн байна.
Оросын эдийн засгийн ололтыг өнгөрсөн долоо хоногт олон улсын чансааны голлох агентлаг тэмдэглэсний дотор «Стандарт энд Пурз», «Фитч» зэрэг аврага агентлаг байна. Тэдгээр агентлаг Оросын чансааг ихээхэн дээшлүүлсний нилээд нь хамгийн өндөр «А» ангилалыг нэрлэжээ.

Орчуулагч П. Шагдар