foto EPA

0Хаан Чингисийнхээ төрж мэндэлсний


0Хаврын улирлын ханашгүй баярт


0Хангайн ариухан цэцгээ барьж


0Хамтын хүчээ нэгтгэн баярлацгаая.


0   Төр улсыг нь түвшин байлгая,


0   Түмэн олныг нь энх амгалан байлгая, 


0   Төрсөн нутгийг нь түүхлэн чимэглэе, 


0                                      Тусгаар тогтнолоо батчилан бэхжүүлье.


0Хаан хүн төрийн сайнд жаргаюу!


0Хатан хүн эрийн сайнд жаргаюу!


0Харц ард хааны сайнд жаргаюу!


0Хамт олон эв нэгдлийн сайнд жаргаюу! гэсэн


0   Эзэн Хааныхаа эрхэм сургаалыг дагаж


0   Эрэлхэг Монгол орон танаа


0   Элгэн халуун эв нэгдлээр хөгжүүлж


0   Эгэл хорвоод цогцлон мандуулъя.


0Хамаг бүгдийг айлтган үлдээсэн


0Хаан эзнийхээ мэргэн сургаалыг


0Хатан зоригоо гарган эзэмшиж,


0Халуун эх оронч хамтаар болцгооё.


0   Монгол гэдэг их гүрэн улсаа


0   Мөнх дэлхийд товойлгон мандуулсан


0   Мохошгүй зоригт эзэн Хааныгаа,


0   Мөнхлөн хайрлаж шүтээн болгон тахицгаая!..


0                                       Д. Дэнзэн