foto EPAОросын парламентын доод танхим – Төрийн думын намрын чуулган эхэллээ. Зуны амралтаар амарсан депутатууд улс төрийн болон хууль тогтоох улирлын ажлаа эхэллээ.
Оросын хууль тогтоогчдыг нөр их ажил хүлээж байна. Одоо сонгуулийн зургаа дахь чуулган буюу намрын чуулганы явцад тэд 500 орчим хуулийн төсөл хэлэлцэхээс хагас зуу нь урьтал болгох зүйл. Улсын төсвийн төсөл хэлэлцэх нь эн тэргүүний асуудал болох нь лавтай. Улсын 2007 оны санхүүгийн гол баримт бичиг хэрэг дээрээ бүх үзүүлэлтээр урьдынхаас давж байна, түүний орлогийн ч, зарлагын ч хэсэг нэмэгдэнэ. Энэ мөнгийг юуны өмнө оросуудын нийгмийн хамгаалалтыг дээшлүүлэх, үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, аж үйлдвэрийг техникийн хувьд хангах, хүн ам зүйн асуудал шийдэх, улсын батлан хамгаалах чадвар, аюулгүй байдлыг сайжруулахад чиглүүлнэ. Эдийн засгийг хөгжүүлэхэд хамгаас их хөрөнгө зарцуулна, энэ нь өнгөрсөн жилийнхээс бүтэн хагас дахин их байх юм. Батлан хамгаалалтын зардал дөрөвний нэгээр, боловсрол, эрүүл мэнд, спортын зардал гуравны нэгээр нэмэгдэнэ. Улсын санхүүгийн үндсэн баримт бичиг батлахыг сунжруулж болохгүй гэж парламентын доод танхимын дарга Борис Грызлов үзэж байна.
Энэ чуулганаар бид энэ баримт бичгийг өрдийнхөөс нилээд эрт хэлэлцэхээр төлөвлөж байна. Эхний хэлэлцээгийг есдүгээр сарын гурав дахь арав хоногт хийж, эцсийн хувилбараар 11-р сарын эцэс гэхэд, өөрөөр хэлбэл өрдийнхөөс хоёр долоо хоногийн өмнө батлахаар төлөвлөж байна. 9-р сарын хөтөлбөрийн тухайд бол Терийн думын эхний бүгд хуралдаанаар гол төлөв ОУ-ын соёлыг 2006-2010 онд хөгжүүлэх хөтөлбөрийг биелүүлэх асуудал хэлэлцэнэ. Оросуудын хувьд соёл, оюун санааны асуудал маш чухал, иймээс бид энэ хөтөлбөрийн биелэлтийн явцыг чухамхүү ирэх жилийн төсөв хэлэлцэхийн өмнө хэлэлцснээр уг хөтөлбөрийг биелүүлэхэд хөрөнгө хангалттай гаргаж байгаа эсэхийг тодруулахыг хүсч байна гэж Грызлов тэмдэглэв.
Депутатууд төсвийн төслөөс гадна эрхийн зохицуулалтын бараг бүх хүрээг хөндсөн нилээд хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэх юм. Түүний дотор Хойд Кавказ дахь хууль бус зэвсэгт бүлэгт оролцогчдыг өршөөх асуудал байна. Парламентын гишүүд сонгуулийн хууль, хэт даврах үзлийг эсэргүүцэх хууль, татварын болон газрын хуулийг боловсронгүй болгох ажлаа үргэлжлүүлнэ.

Орчуулагч П. Шагдар