foto EPAЕсдүгээр сарын 11 дөхөж байна. Таван жилийн өмнө энэ өдөр террористууд булаан эзэлсэн нисэх онгоцоор Нью-Йорк дахь ихэр өндөр байшинг дайрсан хэрэг явдал дэлхийд олон зүйлийг өөрчилсөн. Гэвч өнөөдөр дэлхийн олон нийтийн сэтгэлийг бүхнээс илүү юү түгшүүлнэ вэ? Оросын улс төр судлаач Виктор Надеин-Раевский энэ асуултад хариулахыг оролдов.
Америкийн урт чацтай байшингуудад террористууд цохилт өгсөнтэй холбоотой хэрэг явдал бүгдийн санаанд байна. Тэр үед энэ эмгэнэлт явдалд нэрвэгдсэн бүхнийг дэлхийд өрөвдөж байсан хэвээр. Афганистан дахь АНУ-ын цэргийн ажиллагаанаас үүдэж террорын эсрэг кампани эхлүүлэхэд дэлхийд ямар урамтай угтсныг бид бүгд санаж байна. Түүнийг дэлхийн ихэнх орон дэмжсэн юм.
Афганы нутагт талибуудын дэглэмийг устгаж, Аль-каидийн үүрүүдийг устгасаны дунд террорын аюулыг арилгадаггүй юмаа гэхэд бүр багасгана гэсэн АНУ-ын баталгаанд тэр үед хүмүүс итгэсэн. Тэгвэл одоо ямар байна вэ? Талибуудын дэглэмийг устгасан, Афганистанд Аль-Каидийн байр суурийг сулруулсан. Гэвч дэлхийд террорын аюул багасах битгий хэл нэмэгдэв. Дэлхийнхэн хэрэг дээрээ хууртсан гэж оросын улс төр судлаач үзэж байна. Энд АНУ террорын аюултай тэмцэхэд хүчээ дөвийлгөж үнэлсэн тухай яриагүй. Иракт халдсан нь америкийн засгийн газар энэ халдлагыг зөвтгөх өдий төдий шалтаг бодож олсныг харуулсан. Түүний дотор Саддам Хусейний дэглэмээс АНУ болон дэлхий нийтэд учирсан гэх аюулыг арилгах явдал байв. Гэвч энэ аюул байгаагуй, учир нь Америкчууд халдахаас өмнө Ирак Улс олон улсын террористуудын хувьд хаалттай нутаг байв. Тэгвэл халдлагын дараа энэ орон олон улсын терроризмын дэлхийн нэг бааз болов. Террорист булгууд Ирак төдийгүй, Ойрхи дорнодын бусад орон, Европт идэвхжив. Тэгээд ч АНУ террорын эсрэг кампанийн лоозонгоор халхавчлан их Ойрхи дорнод гэж өөрсдөө нэрлэдэг геополитикийн нутагт, юуны өмнө түүний нефтийн нөөцөд хяналтаа тогтоох бодлогыг таван жилийн турш явуулж ирсэн нь улам илт болж байна, үүнийг Иракийг эзэгнэж байгаа явдал маш тод харууллаа гэж улс төр судлаач Виктор Надеин-Раевский тэмдэглэв.

Орчуулагч П. Шагдар