фото EPA2007 оны төсвийн төсөл нийгмийн чиглэлтэй. Засгийн газрын дарга Михаил Фрадков Төрийн думын дарга Борис Грызловтой уулзахдаа төсвийг ийнхүү тодорхойлов. Өрөнхий сайд улсын санхүүгийн гол баримт бичигт гарын үсэг зурж, нийтдээ 7076 хуудастай 29 ботийг бүгдийг Төрийн думд хүргэлээ.
Засгийн газар Төрийн думтай хамтран төсвийг боловсруулахад бэлэн байгааг Михаил Фрадков хэллээ. Парламентад энэ баримт бичгийг хэлэлцэх явцад төсвийн тэг хэлэлцүүлгийг хэдийн хийж, улмаар энэ баримт бичгийг сайжруулах боломж олгосон нилээд хэдэн асуудал шийдэж чаджээ.
Улсын төсөвт орлого нь зарлагаасаа 1,5 триллион рублээр давсан байхаар зохиосныг засгийн газрын дарга мэдээлэв. 2007 онд орлого 7 триллион байх юм. Үүний дунд төсөв бат найдвартай болох нь макро эдийн засгийн тогтвортой байдал, байгаа нөөцийг үндэс болгон аж үйлдвэрийг дорвитой эрхэлж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангаж, зохих шинэтгэл хийх боломж олгоно. Хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө боловсруулж байна. Зөвхөн хөрөнгө оруулахад ирэх жил 772 тэрбум рубль зарцуулах нь энэ жилийнхээс бүтэн хагас дахин их байх юм. Үндэсний урьтал болгох төсөлд 70 хувиар их 306 тэрбум рубль гаргах юм.
Баримт бичгийг стратегийн хувьд чухал гэж Борис Грызлов үзэж байна. Энэ нь үндэсний нэн чухал зорилт, тухайлбал дэд бүтэц хөгжүүлэх, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, Оросын хөрөнгө оруулалтын сан хөгжүүлэх зорилтыг шийдэх боломж олгоно. Төслийг боловсруулсан байдалд парламентын гишүүд өрөнхийдөө сэтгэл ханамжтай байгааг Төрийн думын дарга тэмдэглэв. Төсвийг 9-р сард эхний хэлэлцүүлгээр хэлэлцэнэ. Төсөв батлах хугацааг багасгах нь засгийн газар болон депутатуудын хамтарсан зорилт болохыг Борис Грызлов онцлон тэмдэглэлээ.

Орчуулагч П. Шагдар