Дэлхийн улс төрийн нийт нөхцөл байдал, дэлхийн аюулгүй, тогтвортой байдал Орос Улс, АНУ-ын харилцаанаас шалтгаална. Батлан хамгаалахын сайд Сергей Иванов америкийн сайд Дональд Рамсфелдтэй хийсэн хэлэлцээний дунг хамтарсан хэвлэлийн бага хуралд гаргахдаа ийн ярив. Энэ хэлэлцээ Аляскийн Фэрбэнкс хотод болсон юм.
Дэлхийн хоёрдугаар дайны жилуудэд чухамхуу Фэрбэнксээс АНУ ленд-лизийн хөтөлбөрөөр фашизмтай тэмцсэн холбоотнуудад зэвсэг, хунсний бараа, бусад тусламж илгээж байсныг тэмдэглүүштэй. Иванов сайд зэвсэгт нэгтний энэ барилдлагыг хүндэтгэн, тэр цагийн дурсгалын хөшөө нээх ёслолд оролцлоо. Тэнд байсан Оросын элчин сайд Юрий Ушаков ч тэр дайны жилуудийн нягт хамтын ажиллагаа 21-р зуунд ч стратегийн туншийн харилцаа төвхнүүлэхэд ОХУ, АНУ-д үлгэр дууриал болох ёстойг тэмдэглэв.
Саяхан Санкт-Петербургт болсон «Их наймын» дээд хэмжээний уулзалт дээр ерөнхийлөгч Владимир Путин, Жорж Буш нарын боловсруулсан «Хяналтын нэрс» гэгч энэ зорилгод хүрэхэд тус болох ёстой. Энэ нь Орос Улс, АНУ-ын цэргийн байгууллагын хамтын ажиллагаа, бас олон улсын төрөл бүрийн асуудлаарх манай орнуудын хамтын ажиллагааг хамаарч байгаа юм.
Энэ баримт бичгийг хэрэгжүүлэхэд юу хийсэн, бас юу хийх хэрэгтэйг Иванов, Рамсфелд сайд нар нарийн шинжиллээ. Шийдэгдээгүй зарим асуудал байгаа ч Орос Улс, АНУ батлан хамгаалах технологийн салбарт хамтран ажиллах, сансрын үйл ажиллагаанд мэдээллийг хамгаалах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах боломжийг авч үзэж байгаа нь хэлэлцээний дүнгээс тодорхой болов. Терроризмтай тэмцэхэд цөмийн бүс цэнэгтэй тив хоорондын баллистик пуужин хэрэглэх тухай Вашингтоны санаачлагад нэгдэхэд Орос Улс одоогоор бэлэн биш байна. Иванов сайд хэвлэлийн бага хурал дээр энэ тухай бас мэдэгдлээ. Харин тэр АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн баазаар орсон ч Пентагоны энэ системийн талаар Москвад бий болсон бүх болгоомжлолыг шийдээгүй нь мэдээж. Иран, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, бас бүс нутгийн бусад зарим асуудалд хандах талаар Орос Улс, АНУ-ын хоорондын санаа бодлын зөрүү ч үлджээ.
Гэсэн ч дэлхийд энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахад Орос Улс, АНУ-д асар их хариуцлага ногдож байгааг Иванов, Рамсфелд сайд нарын хэлэлцээ бас дахин харууллаа. Иймээс Москва, Вашингтоны яриа хэлцээ нээлттэй, шудрага, эрчимтэй байх дутам дэлхийн янз бүрийн нутагт хүмүүсийн амьдрал тайван байх болно. Терроризм, хэт даврах үзэл, уй олноор хөнөөх зэвсэг тархах буюу мансууруулах бодисны наймаатай тэмцэх тухай ярьж байгаа үед энэ нь чухал юм.

Орчуулагч П. Шагдар