Орчин үеийн хүн төрөлхтөн усанд хөнгөмсгөөр хангаж байна. Тэд усыг ухаалаг бүс үрэлгэн зарцуулж байгаагийн улмаас байгалийн ундарга багасч мэднэ гэж онгон байгалийн олон улсын сангийн мэрэгжилтнүүд анхааруулж байна. Сангийн шинжээчид наймдугаар сарын 20-26-нд Стокгольмд болсон Дэлхийн усны долоо хоногт зориулан бэлтгэсэн тусгай илтгэлд ийм дүгнэлт хийжээ.
Хүмүүс хэрэгцээнээс илүү ус хэрэглэж, хэмнэхийг барах хичээхгүй байна. Олон гол мөрөн бохирдож, усыг нь уух аргагүй болж байна. Түүний дээр ХАА-г зохистой бүс ашиглаж байгаа нь бас усны нөөцед цохилт өгч байна. Энэ бүхэн уухад тохиромжтой ус багасахад хүргэж байна, гэтэл түүний хэрэглээ жил бүр нэмэгдэж байна. Энэ бүхэн нь онгон байгалийн олон улсын сангийн шинжээчид усны хямрал ойртож байна гэж ярихад хүргэлээ.
Орос мэрэгжилтнүүд иймэрхүү дүгнэлт хийж байна.
«Хэрэглээ нэмэгдэж байна, гэтэл байгаа нөөц улам багасч байна. Энэ хоёр нь багцаалбал 2025 онд нийлэх ёстой. Ер нь дэлхийд усны хямрал үүнээс эрт тохиолдоно. Тэр тусмаа усны зарим нөөц бараг хүрэх боломжгүй байгаа юм. Тэгэхээр дэлхийг хамарсан усны хямрал одоогоор тохиолдоогүй, гэхдээ гарцаагүй тохиолдоно» гэж Оросын усны асуудлын хүрээлэнгийн захирал Виктор Данилов-Данильян тэмдэглэв.
Энэ нь бүгдэд уршигтай. Усны хямрал дэлхийн нийт эдийн засгийг өөрчлөхөд хүргэнэ. Энэ өөрчлөлтийг хэмжээний хувьд нефть эрчим хүчний гол агуулагч болж, эдийн засгийн үндсэн хөдөлгүүрийн нэг болсонтой жишиж болно. Ялгаа нь нефть ямар ч гэсэн хоёрдугаар зэргийн нөөц, түүнийг сөргүүлэх зүйл бий. Харин ус бол үндсэн нөөц, түүнийг орлох зүйл байхгүй. Энэ нь манай гаригийн амьдралын эх сурвалж.
Асуудлыг шийдэх хэдэн хувилбар байна. Эхнийх нь усыг дахин хувиарлах. Жишээлэхэд, суваг татсанаар ингэнэ. Гэвч энэ нь шилдэг арга биш, суваг татсан газарт усны бэрхшээл тохиолдохгуй, харин чийгийг бурэн хэмжээгээр авахаа больсон газар ган гачгаас болж хатна. Негее арга нь дэлхийд асар их байгаа давстай усыг цэнгэгжуулэх явдал. Гэхдээ цэнгэгжуулэхэд зардал их орно. Тэгэхээр хун терелхтен одоогоор хурээлэн буй орчныг хамгаалагчдын шаардаж буй гурав дахь хувилбарыг авч узэх нь дээр. Энэ нь неецийг илуу хэмнэлттэй хэрэглэх. Тийнхуу хандвал орчин уеийн соёл иргэншил дэлхийг хамарсан усны хямралыг ямар нэг байдлаар холдуулна гэж шинжээчид нотолж байна.

Орчуулагч П. Шагдар