Эрхүүгийн археологичид дэлхийн нээлт хийх гэж байна. Ангар мөрөн дээр барьж буй гүүрний ойролцоо малталт хийх үед тэд Сибирийн тухай төсөөллийг өөрчлөх эртний хүний эдлэл олжээ. Энэ нь нүдүүр гэгч. Эртний энэ эдлэл 8 мянга орчим жилийн настай. Энэ нүдүүр яс бутлах юмуу загасны тор сүлжсэн утсыг зөөллөхөд хэрэглэгдсэн байх гэж эрдэмтэд үзэж байна. Гэхдээ тариа бутлахад хэрэглэж байсан байх гэсэн таамаг буй. Арехологич Михаил Туров ярихдаа: «Тийм эртний эринд Байгал хавийн нутагт газар тариалан эрхэлж байсан гэх түүхийн болон археологийн нотолгоо одоогоор байхгүй. Газар тариалангийн хамгийн эртний түв бэл газар, ойрхи Дорнод, Кавказтай холбоотой байв».
Ангар мөрөн дээр барьж буй гүүрний дэргэдээс анхны олдворыг 20-р-зууны эхээр олсон. Эртний зүйлс төдийгүй, хөрс нь сонирхолтой. Эрхүү хот байсан газар олон мянган жилийн өмнө хээр тал байжээ. Энд бүр царс мод ургаж, их дулаан байжээ. Гэвч дараа нь местелт болжээ. Енеедер малталтад 30 орчим хүн оролцож байна. Энэ удаад археологичид эртний янз бүрийн зүйлс: цахиур хутга, зэс хутга, хүй нэгдлийн хүмүс сүхний оронд хэрэглэж байсан цүүз, бүр хүй нэгдлийнхний орон сууцны үлдэгдэл олжээ. Олдвор дотор ноостой хирсний яс байна. Тэдгээр нь 40-100 мянган жилийн настай. Урьд энэ амьтан Байгал хавийн нутагт их тархсан байсан. Нуруугаар өндөр биш, гэхдээ их аюултай амьтан. Ноостой хирс плейстоцены үед Европт нутаглаж, манай эринний өмнөх 10-р зуун гэхэд мөхсөн. Одоо Эрхүүгийнхэн эртний амьтны үр төлийг ДНК-гээр нь сэргээхийг оролдож буй японы мэрэгжилтнүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж байна.


Орчуулагч П. Шагдар