Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад багтдаг орнуудын эдийн засаг, гадаад худалдааны яамдын удирдагчид тээврийн хэд хэдэн шинэ төсөл хэлэлцэв. Энэ зөвлөлгөөн Узбекийн нийслэл Ташкентад боллоо.
Сайд нар ШХАБ-ын орнуудыг нэгтгэсэн авто машины хурдны зам тавихыг гойд анхаарав. Энэ байгууллагад Орос, Хятад, Казах, Киргиз, Тажик, Узбек Улс багтдаг юм. Оросын Волгоградаас эхлэх автомашины зам их ирээдуйтэй юм. Энэ зам Казахийн Бейнеу, Узбекийн Кунград хотыг дайрна. Нөгөө төсөл нь Киргизээр дамжиж Тажикийг Хятадтай холбох зам. Оросын телеелегчдийн тэргуун Виталий Савельев тэмдэглэхдээ: «Бид тийм зам тавивал үндэстэн дамнасан зам тээврийн урсгалыг хөгжүүлж, манай бизнес улам амжилттай ажиллах боломж олгоно. Энэ нь маш хэвийн үйл явц».
Таван жил гаруйн өмнө олон улсын улс төрийн байгууллагын хувиар байгуулагдсан ШХАБ сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байна. ШХАБ-ын хүрээнд ерөнхий эдийн засгийн орон зай байгуулахаар заасан, олон этгээдийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг 2003 оны 9-р сард баталжээ. Тухайлбал, гаалийн хураамжийг бүрэн цуцлах буюу бууруулах, хөрөнгө оруулалтын нийтлэг орон зай бий болгох юм. Байгууллагын хүрээнд бизнесийн нэрт төлөөлөгчид орсон Ажил хэрэгч зөвлөл, хамтарсан төслийг санхуугийн хувьд хангах банк дундын нэгдэл байгуулжээ. ШХАБ-ын хүрээнд дэлхийн дөрвөн хүн дутмын нэг аж төрдөг. Дэлхийн хамгийн түргэн хөгжиж буй дөрвөн эдийн засгийн хоёр нь болох хятад, оросын эдийн засгийг багтаасан эдийн засгийн чадавхитай энэ байгууллага улам бүр сэтгэл татсан байгууллага болж байна. Өнөөдөр ажиглагчийн статустай байгаа дөрвөн орон – Монгол, Пакистан, Энэтхэг, Иран Улс бас ШХАБ-д нэгдэх бодолтой байна.