Ази, номхон далайд (АНД) чөлөөт худалдааны бүс нутгийн бүс байгуулахаар АСЕАН төлөвлөж байгаад АНУ илт дургүйцэж байна. Энэ сэдвээр манай тоймч Александр Редченко тодруулахдаа:
«Зүүн өмнөд Азийн 10 улсын холбоо – АСЕАН болон АНД-н бүс нутгийн бусад орны хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах нь дэлхийн эдийн засагт хохирол учруулж мэднэ. АНУ-ын төлөөлөгч Сюзан Шваб Хятад, Япон, Энэтхэг, Орос, АНУ зэрэг «яриа хэлцээний түншүүдтэй» АСЕАН-ы орнуудын эдийн засгийн сайд нар хэлэлцээ хийх үед Куала-Лумпур хотод ийн мэдэгджээ. Зүүн Азийн хамтын нийгэмлэг (ЗАХН) хэмээх АНУ-ыг оруулаагүй 16 улсын бүрэлдүүнтэйгээр шинээр байгуулж буй байгууллагын дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны 12-р сард мөн Куала-Лумпурт болсныг саная. Үүнтэй холбогдуулан Вашингтоныхон дипломат хэлээр «харамсаж буйгаа» удаа дараа илэрхийлсэн. Тэр тусмаа чухамхуу АСЕАН л Зүүн азийн хамтын нийгэмлэгийг байгуулж, төлөвшүүлэх үйл явцад хөдөлгөгч гол хүч болох учиртай юм. Баталсан баримт бичгээс харвал, бүс нутгийн орнуудын цэцэглэн хөгжиж буй, үв тэгш хамтын нийгэмлэг байгуулах нь түүний гол зорилго юм. Зүүн азийн хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллахад урьтал болгох чиглэл дотор эрчим хүч, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн болзошгүй гамшгийг хянах, бас халдварт өвчин, тахал тархахад хяналт тавих зэрэг хүрээ багтдаг юм. ЗАХН-т ирээдүйд ОУ ч нэгдэх юм. ЗАХН-ийн анхны хуралдааны зочин болсон ерөнхийлөгч Владимир Путин Москва Ази тивд дангаараа давуу тал олж авахыг эрмэлзэхгүй, бүс нутгийн бүх оронтой олон талаар хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдсэн. Сая Малайзийн нийслэлд болсон ЗАХН-т оролцдог 16 улсын зөвлөлгөөнөөс бүс нутгийн чөлөөт худалдааны бүс, Европын хамтын нийгэмлэгийн жишээгээр байгуулж буй Азийн «нийтийн зах зээл» байгуулах тийш урагшлахыг тургэтгэхээр шийджээ. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Тосихиро Никайягийн санаачлагаар АСЕАН бүс нутаг дундын эдийн засгийн хамтын ажиллагааны механизм бий болгоход ирэх долоо хоногоос 100 сая доллар зарцуулж эхэлнэ. Хамтын ажиллагааны эцсийн зорилго нь өмнөд нутгийн Антарктид, өрнөд нутгийн Гималайгаас хойд нутгийн Амар мөрөн, зүүн нутгийн Номхон далай хүртэлх нутагт чөлөөт худалдааны горим тогтоох явдал юм. Байгалийн болон хөдөлмөрийн асар их нөөцтэй, аврага том зах зээлтэй зүүн, өмнөд, зүүн өмнөд Азийн орнуудыг хамаарсан эдийн засгийн нэгдмэл орон зай байгуулах нь энэ бүс нутагт дэлхийн эдийн засагт чухал үүрэг гуйцэтгэж, европын болон америкийн худалдааны холбоодтой амжилттай өрсөлдөх боломж олгоно. Нийт дэлхийн худалдааг либералчлахад чиглэсэн, долдугаар сард мухардлаас нь гаргаж чадаагүй хэлэлцээг сэргээхийг ч АСЕАН-ын Эдийн засгийн сайд нар Куала-Лумпурийн уулзалтаасаа уриалав. Жил дутмын уулзалтын дүнгээр тэдний гаргасан тусгай мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) ивгээлд хийж байсан, ихэнх орны эдийн засгийн өсөлт, хөгжлийг үргэлжлүүлэхэд амин чухал энэ хэлэлцээний Дохийн үе саатсанд урам хугарч, гүнээ түгшиж байгаагаа тэд илэрхийлжээ. ДХБ-д АНУ гол үүрэгтэй билээ.