Бүс нутгийн хямрал зэвсгээр дахин хөөцөлдөхийг өдөөж байгаа сэдвээр манай тоймч бичихдээ:
«Бүс нутгийн хямрал зэвсгээр хөөцөлдөхийг хурдасгадагийг сүүлийн өдрүүдийн хэрэг явдлаас харж болно. Ливанд сүүлчийн дайны цуурай намжаагүй шахам байхад Израиль Улс цөмийн зэвсэг тээх чадвартай шумбагч хоёр хөлөг онгоцыг Германиас худалдаж авах хэлэлцээр байгуулсан тухай мэдээ ирэв. Израилийн «Жерусалим пост» сонинд өчигдөр ийн мэдээлжээ. Эдгээр нь «Дельфин» ангиллын онгоцууд. Тэдгээрийн өртөг 1,3 тэрбум орчим доллар байгаа нь «Дельфинийг» Израилийн армийн хамгийн үнэтэй зэвсэг болгож байна. Израилийн удирдлага өөрийн оронд учирч буй аюул гэж үздэг Ираны атомын төсөлтэй энэ наймаагаа холбож үзэж байна».
Иран Улс ч зэвсгээ нэмэгдүүлэх том хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, дунд тусгалын пуужин, шинэ төрлийн нисэх онгоц, цэргийн хөлөг онгоц үйлдвэрлэж байна. Тегераныхан энэ ажиллагаагаа улсын аюулгүй байдлыг хангах эрмэлзлээр тайлбарлаж байна, учир нь 2003 онд АНУ-ын цэргийн халдлагад өртсөн Ирак шиг болохгүй байхыг хүсч байна. Түүний дээр Америкт, бас Израильд ч Ираны цөмийн объектуудад онилсон цохилт гэгчийг өгөх хэрэгтэй гэсэн яриа удаа дараа сонсогдож байв.
Мөргөлдөөн гарч буй өөр нутагт ч, чухамхуу Солонгосын хойг, түүний дэргэд хэрэг явдал ийм байдлаар даамжирч буй. 7-р сарын эхээр Умард Солонгос балластик пуужингийн цуврал туршилт хийсэн. Энэ нь Японы хувьд пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах бэлтгэл ажлаа түргэтгэх шалтаг болжээ. АНУ-аас нам өндөрт балластик пуужин амдан сөнөөх чадвартай шинэхэн маягийн «Пэтриот» хэмээх 80 хүртэл пуужинг Токиод нийлүүлэх санал тавьсан тухай мэдээ ч гарав.
Бас нэг жишээ. Одоо Өмнөд Солонгос, АНУ хойгийн өмнөд хэсэгт хамтарсан цэргийн сургууль хийж байна. Цэргийн энэ ажиллагаанд БНАСАУ ч даруй хариу өгөв. Умард Солонгосын цөмийн туршилтын талбайд идэвхжиж байгааг америкийн сансрын тагнуулын байгууллага тэмдэглэж авчээ. Пхеньяныхан газар дор цемийн техеерег туршихаар бэлтгэж байгаа мэт шинжээчид нотолж буй. Хэрэг явдал ийм байдлаар даамжирч байгааг улс төр судлаач Андрей Кортунов унэлэхдээ:
Түгшүүртэй байдал улам хурцадлаа. Дэлхийн аль нэг нутагт байдал түгшүүртэй болж, аль нэг нутагт цус асгарахад өөр нутаг, бүр гаднаас нь харахад гайгуй гэмээр нутгийн байдалд ч ямар нэг байдлаар нөлөөлөх нь гарцаагүй.
- Иймээс бүс нутгийн мөргөлдөөнийг даруй шийдэх нь зэвсгээр хөөцөлдөхөд саад болж болох юм. Үүний сацуу энэ нь олон улсын байдлыг хэвийн болгон, тогтворжуулах зам нээх юм.