Foto: http://melnikovkn.ru/shop.htmМэрэгжилтнүүд Орловын хатирч морьдыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулах саналтай байна. ЮНЕСКО руу илгээх тусгай мэдүүлгийг хуульчид хэдийн боловсруулж байна.
Орловын хатирч уулдрийг 18-р зууны эцсээр хөнгөн тэрэгний үүлдрийн адууг нийлүүлснээр бий болгожээ. Энэ санааг Алексей Орлов-Чесменский гүн сэдсэн байна. Түүхчид гол төлөв Орлов Чесменский гүн хаанд ойр дөт төрийн түшмэл, цэргийн авьяаслаг жанжин байсан тухай бичдэг. Тэгвэл гүн адуунд хайртай байсан нь түүнийг бас алдаршуулжээ. Гүн шинэ үүлдрийн адуу бий болгоход хэдэн арван жил зарцуулсан. Орловын хатирч үүлдэр араб адуунаас гоё дэгжин, хүчтэй, эрчтэй шинжийг, дани адуунаас өндөр нуруу, өргөн яс, голланд адуунаас том булчин, хатирч хөдөлгөөн авч, англи цусны ачаар галбир сайтай болжээ. Орловын хатирч адуу тариачинд ч, язгууртан ч бүгдэд тохирдог байв. Уралдахад энгүй. Тэр Европын бүх морин тойруулгыг дагуулсан эхний адуу болсон, түүний ачаар Голланд, Франц, Итали, Австри гээд европын бүх оронд хатирч адууны хөдөлгөөн бий болжээ.
ОУ Орловын хатирч адууны нутаг атал энд тийм адуу 1500-гаадхан үлджээ. Бүр Москвад болсон адууны олон улсын «ЭКВИРОС» гэдэг нэр хүндтэй үзэсгэлэнд хүртэл Орловын ганц хатирч морь авчирсан гэж Москвагийн үзэсгэлэнгийн төвийн хэвлэлийн албаны удирдагч Олег Уржумцев ярьж байна.
Олег Уржумцев: «Орловын адуу дэлхийд тэрэгний сайн морь болохоо харуулсан, үүнийг гадаадад ойлгосон. Тэгээд ч одоо манай Орловын хатирч морьдыг тун хямд үнээр идэвхтэй худалдан авч байна. Гэвч энэ үүлдрийн шилдэг төлөөлөгчийг гадаадад гаргалгүй, эндээ үлдээхэд бүхий л чармайлтаа тавьж буй оросын морин заводууд бий»
Ер нь дэлхийд үүлдрийн адуу өсгөх нь практик үнэ цэнээ алдаж, үндэсний соёлын элемент, урлаг болжээ. ОУ-д олон зууны турш үндэсний ололт байсан зүйлээ хадгалах нь маш чухал байна. Адууны аж ахуйн салбар зөвлөлтөөс хойшхи үед хүнд үе үзсэн. Харин сүүлийн жилүүдэд түүнийг сэргээж хөгжүүлэв. Орост Орловын хатирч адууны тоо толгой нэмэгдэж байна, гэхдээ тэдгээрийг зөвхөн таван морин заводод өсгөж байна гэж морин заводынхан ярьж байна. Иймээс энэ үүлдрийг олон улсын хамгаалалтад өгөхийг мэрэгжилтнүүд шаардаж байна.

Орчуулагч П. Шагдар